Манайд ажилласнаар:Ажилласан хугацаа, ажлын үр дүнгээс хамаарч Нэхий хотхоны хөнгөлттэй үнээр байртай болох боломж Салбар компаниуд дотор хоторон нутаг руу сэлгэн ажиллах боломжИлгээлтийн эзэдийн 40 хүний байр үнэ төлбөргүй Гадаад дотоодын сургалт семинарт оролцох боломж Өөрийгөө хөгжүүлэх боломжГадаад хэлний түвшин тогтоосон эсэхээс хамаарч хэлний нэмэгдэлийг үндсэн цалин дээр нэмэгдүүлэх боломж Хамтдаа сурч хөгжих, гадаад дотоодод компаниа төлөөлөн Олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцох боломж Шилдэг хамт олныг дотоод гадаадаар аялуулах боломж Албан тушаалын өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломжтой болно.Дархан Нэхий ХК нь цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт хангамжуудыг ажилтнууддаа олгодог. Жишээлбэл, Хөнгөлөлт:Ажилчдын автобусаар үнэгүй үйлчилдэг.Орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдахАжилчдын өдрийн цайны хөнгөлттэй үйлчилгээ Гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлтЭрүүл мэнд:Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.Даатгал:Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Шагнал, урамшуулал:Олон жил компанидаа үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан ажилтнуудаа салбарын болон төрийн засгийн одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжин урамшуулдаг.Сар бүр хоцролт тасралт чөлөө авалтгүй ажилласан ажилчидаа гарын бэлэг болон өргөмжлөлөөл шагнан урамшуулдаг Спорт:Бид жил бүрийн хавар үйлдвэрлэлийн баяраар спорт наадам зохион байгуулж үйлдвэрлэлийн аваргуудаа шалгаруулдагЦалингийн зээл:Бид Голомт болон Хаан банктай хамтарч ажилладаг бөгөөд ажилд шинээр орж, 6 сар тогтвортой ажилласан ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан зээл авах нөхцөлөөр нь ханган ажилладаг